Ван Гогийн сүүлчийн бүтээлийг Нью-Йоркт дуудлагаар худалдана
- 2014-10-07
- Дэлхий
- 0
Голландын зураач Ван Гогийн “ Ваартай намуу цэцэг болон балжингарам” зургийг Нью-Йоркийн намрын дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Уг бүтээлийг Ван Гог нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Парисын ойролцоох тосгонд 1890 оны зун зурсан байна. Аугаа зураачийн сүүлчийн бүтээлийг “Sotheby’s” дуудлага худалдааны газраас 30-50 сая ам.доллараар үнэлжээ. Энэхүү зургийг 1920 онд АНУ-ын иргэн худалдан авсан ба Америкт худалдсан Ван Гогийн анхны бүтээл юм .
Х.Заяа

Сэтгэгдэл (0)