3000 жилийн түүх, дуулиантай барагшун
- 2014-10-14
- Үнэн
- 0
Барагшун гэдэг нэрийг манай уншигчид андахгvй мэднэ. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээний нэг нь барагшунтай тос, тосон тvрхлэг.
Гоо сайхны болон эм, эмнэлгийн бvтээгдэхvvнд энэхvv барагшун хэмээх зvйл чухал тvvхий эд болдог. Тэгвэл барагшун гэдэг маань юу билээ. Ямар ач тустай билээ. Хаанаас гаргаж авдаг юм бол. Зарим хvний хэлснээр энэ нь оготны баас юм болов уу. Монголчууд төдийгvй хvн төрөлхтөн барагшуныг хэдийнээс эхэлж амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн юм бэ. Энэ бvхнийг тайлж барагшуны ертөнцөөр хамтдаа аялъя.
Мөнх цаст өндөр уулын хадан хавцал, ан цав, агуй хонгилоос урсан гарах барагшун хэмээх эмийн тvvхий эдийг арабууд хадны хэле, бирмvvд хадны цус, Тvвд, монголчууд хадны давирхай, Сибирийнхэн хадны тос гэхчлэн нэрлэж ном судартаа "Шидэт давирхай", "Амьдрал уртасгах шидтэн" гэх мэтээр тэмдэглэжээ. Энэ сэдвээр химийн шинжлэх ухааны доктор, тэргvvлэх профессор С.Шатартай хийсэн ярилцлагыг хvргэж байна.
-Барагшуныг монголчууд хэдийнээс хэрэглэж эхэлсэн юм бэ?
-Эрдэмтэн Ц.Балдангаар ахлуулсан экспедиц 1960 онд Баруун Сайхан уулын оточ Жамц гуайгаас үе мөчний хавдар, шарх анагаах ид шидтэй барагшун хэмээх халтар хоргол ялгадастай холилдсон давирхайлаг бодисын тухай сонсч байсан. Тэгэхээр монголчууд барагшуныг эртнээс хэрэглэж ирсэн байгаа юм. Харин уламжлалт анагаах ухаанд 1970-аад оны дундуур хэрэглэсэн байдаг.
-Тэгвэл эртний улсууд Барагшуныг ямар зориулалтаар, яаж хэрэглэдэг байсан бол?
-1922 онд Английн археологич картер Египетийн Тутанхалсон хааны (МЭӨ 1400-1392) барагшунаар занданшуулсан шарилыг олж нээсэн тэр vеэс барагшуны дуулиан улс орныг хамарсан гэдэг юм. Тухайн vед зандан мод шиг занданшсан шарилыг олон орны баячууд дэлхийд цуутай музей байгуулах гэж аманд багтамгvй мөнгө амласан ч ухаантай археологич Картер Египет улсад нь vлдээжээ.
Барагшун гэдэг нь арабаар бие махбодь хатааж занданшуулах гэсэн утгатай vг юм байна. Vvнийг эртний Грек, Араб, Персийн соёл иргэншил vvсэхээс өмнө Египетчvvд хаад дээдеийн шарилыг ялзарч муутгахгvйгээр хатааж хадгалахад зориулдаг байжээ. Гун ухаантан Аристотель (МЭӨ 384-322) барагшуныг ялган таних, өвчин анагаах талаар бичиж vлдээсэн байдаг.
Эмч нарыг сургах урлагийн тухай бvтээлдээ Абубакр Раби-Аль Бухарон 960 онд Барагшуныг яс хугарах, ус мултрах, шарх анагаахад зөгийн балтай, хамраас цус гоожиход гавартай дусал хэлбэрээр хэрэглэхийг зөвлөсөн байна. Энэ мэт барагшуныг эх барих, эмэгтэйчvvдийн эмгэг, зvрх судасны өвчинд болон бэлгийн ча-давхи сайжруулах, архины хорны эерэг гэх мэт өвчинд хэрэглэж ирсэн бөгөөд XVI зууны vеэс Англи, Франц, Германд өргэн дэлгэрсэн. Эртний Испанийн эмч 1564 онд Египетээс ид шидтэй хэмээгддэг Барагшун авахаар очиход Александр хотын худалдаачид 40 янзын барагшуны давирхай vзvvлсэн байна. Тэдгээрийн ихэнх нь боолчуудын цогцсыг ялзруулахгvйгээр наранд хатаах аргаар гаргасан зохиомол барагшун байжээ. Египет, Дорнын худалдаачид Европын орнуудад янз янзын барагшун авчирч байснаас Францын эмч Амбруаз Паре жинхэнэ барагшуныг эмч, эмийн худалдаачид ялгаж таних аргагvй тул их тунгаар хэрэглэхийг хориглож байлаа.
-Ер нь барагшун хуний эд, эрхтэнд ямар нөлөө vзvvлдэг юм бол...
-Эмч судлаачдын нотолсноор барагшуны ханд бодисын солилцоог идэвхжvvлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг төлжvvлэх, яс бэхжvvлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийг нөхөн төлжvvлэх, шарх vрэвслийг анагаах, хавдар илааршууулах зэрэг олон төрлийн vйлчлэлтэй.
Ялангуяа цацраг туяаны эмчилгээний явцад барагшун бие эрхтнийг идэвхжvvлэн сэргээх, ходоодны шvvс ялгаруулах, гэдэсний хөдөлгөөнии төгөлдөржvvлэх, төв мэдрэл тэр дундаа захын мэдрэлийг сэргээх, мэдрэлийн сульдаанаас сэргийлэх, ясны бэртлийг төлжvvлэн гагнах ач тустай.
-Тэгвэл байгалийн энэхvv бэлдмэлийн ид шид нь юундаа байдаг вэ?
-Тvvнд тансаг vнэртэн, эфирийн тос мэт будагт бодис, уураг, амин хvчил, төрөл бvрийн нvvрс ус, давирхай, өөх тос, натрий, кальций, магни, зэс, цайр, марганц, хар тугалга, хөнгөн цагаан, хvхэр зэрэг 29 элемөнт агуулдаг тул ургамал амьтны гараптай эм бэлдмэлээс илvv төгөлдөр нөлөөтэй.
-Барагшун хаанаас vvсдэг талаар ярихгvй юу?
-Манай нэгэн сударт: Алтай, Хангайн өндөр уулс дор алт, мөнгө, зэс, төмөр, хар тугалга мэт ащигт малтмал байдаг. Тvvнээс бvрэлдэж ялгарсан шингэн төмөрлөгииг барагшун гэдэг бөгөөд хадны энэ шvvсээр сартахин-олби оготно хооллодог гэжээ. Vvнээс vзэхэд олби оготны ялгадаснаас vvсдэг гэдэг нь худлаа юм. Хадны барагшун оргил цаст өндэр уулсын оройн хvчит салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хvйтний нөлөөн дор асар урт хугацаанд бvрэддсэн байгалийн цэвэр ариун бvтээгдэхvvн юм.
Гэхдээ барагшун хэлбэр, өнгө, агууламжаараа өөр өөр байдгаас нэг хэсэг нь хадны хаг мэтийн доод ургамлаас, нөгөө нь арц, давирхайнаас vvсдэг гэсэн бол зарим нь өнө эртний сөнөсөн ургамлаас, хадны сарьсан багваахай, мэрэгч амьтдын ялгадас, уулын хvлрээс vvсдэг гэсэн ч аль нь ч нотлогдоогvй байгаа.
-Тэгвэл олон терлийн барагшун байдаг гэсэн уг уу?
-Олон янз байдаг. Тухайлбал, байгалийн цэвэр, анхдагч хадны завсраас ялгарах барагшун 97 хувийн барагшун, долоон хувийн хөрс ургамал амьтны хольцтой байдаг. Харин хадны агуйн барагшун мэрэгч шувууны ялгадастай байдаг.
-Хэр чанартайг нь ялгаж болох уу?
-Байгалийн цэвэр барагшуныг таних хэдхэн арга бий. Барагшунаас 0.1 гр авч усанд сайтар уусгаад шvлт нэмэхэд өнгэ өөрчлөгдөхгvй бөгөөд хvчлийн уусмалд цайвар бор тунадас vvегэдэг. Мөн гурван хлорт төмрийн уусмалд хар ногоон өнгөтэй болдог.
-Одоо барагшуныг ямар ввчинд тулхvv хэрэглэж байна вэ?
-Идээт шарх, ходоод, 12 нугалаа гэдэс, буйлиы vрэвсэл, яс бэртэх, амьегалын замын бронхит, элдэв тvлэгдэл, радикулит, ясны сvрьеэ, экзем, vлд, мэдрэлийн саа, геморой гэх мэт олон өвчин хэрэглэж байна. Орчин vед барагшунтай эм бэлдмэлээс гадна гоо сайны бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаа.
-Энэ шидэт бодисыг зохиомлоор vйлдвэрлэж болох уу?
-Байгалийн барагшуны нөөц асар их ховордсоноос тvунийг эохиомлоор vйлдвэрлэх боломжийг янз бvрийн тvvхий эдээр туршсан боловч тодорхой vр дvнд хvрээгvй. Vvнээс vзэхэд байгалийн барагшуныг иж бvрнээр орлуулах гэсэн найдвар тун бага л байна.
Д.ОЮУНТУЯА
Сэтгэгдэл (1)
(202.21.115.114)
монгол алÑайн баÑагÑÑÑн заÑна оÑон нÑÑаг ÑÑÑ ÑвÑÑлна ÑÑÐ°Ñ 89796070 88405208 жиÑ:албан ÑÑÐ½Ñ ÑинжилгÑÑний биÑигÑÑй ÑвÑад үйлдвÑÑлÑÑÑн