Төрийн албан хаагчдыг ажилд нь оруулжээ
- 2014-10-07
- Дэлхий
- 0
Хонконг дахь “Төвийг эзэл” хөдөлгөөний тэмцэгчид өчигдөр төрийн байгууллагуудын цогцолбор байрыг бүслэн хаах үйлдлээ зогсоосноор албан хаагчид ажилдаа саадгүй оржээ. Өмнө нь хотын удирдлагууд төрийн байгууллагуудыг бүслэн хаахаа зогсоохгүй бол тэмцэгчдийн эсрэг арга хэмжээ авахаа сануулсан байна. Хятад улс байгуулагдсаны баярын өдрүүдэд Хонконгийн оршин суугчид жагсаал тэмцэл дунд өнгөрүүлсний дараа ийн төрийн байгууллагууд ажилдаа эргэн орлоо. Жагсагчид хотын төвийн хэсгийг эзэлснээс сүүлийн өдрүүдэд хотын төвийн хэсэг дэхь олон байгууллагын ажил доголдож , автобусны олон зуун маршрут чиглэлээ өөрчлөх юмуу зогсохоос өөр аргагүй болсон байв. Тэмцэгчид өмнө нь Хонконгийн захирагч Лян Чжэньинийг огцрохыг шаардсан боловч тэрбээр шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Д.Болд

Сэтгэгдэл (0)