Эбола удахгүй Франц , Их Британид нэвтрэн гарах магадлалтай

Эбола өвчний халдвар энэ сарын сүүлчээр Франц, Их Британид гарах боломжтой хэмээн судлаачид өгүүлжээ. Бостоны Зүүн өмнөд их сургуулийн хэсэг эрдэмтэн уг өвчний тархалт, нисэх онгоцны чиглэлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр уг дүгнэлтийг хийсэн байна. Тэдний тооцоолсноор энэ сарын 24-ий өдөр гэхэд Эболагийн халдвар Францад түгэх магадлал 75, Их Британид 50 хувьтай байгаа аж. Цаашлаад уг халдвар Бельги, Испани, Швейцарьт гарах боломжтой гэнэ. Гвиней, Сьерра-Леон, Либери зэрэг эбола өвчин тархсан орнууд нь франц хэлтэй учраас Франц улсад уг өвчин тархах хамгийн их магадлалтай аж. Харин Лондоны Хитроу нисэх буудал нь жуулчдын хамгийн их хөл хөдөлгөөнтэй агаарын боомт тул өвчний аюул дагуулж мэдэх юм. Эболагийн вирусээр өвчилснөө мэдээгүй нэгэн Европт халдвар түгээх боломжтойг эрдэмтдийн судалгаанд өгүүлжээ. Энэ өвчний халдвар авсан хүний тоо өнгөрсөн баасан гаригийн байдлаар 7470-д хүрч, тэднээс 3431 нь нас барсан байна .

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (185.64.196.108)

    2014-10-11

    Ebola birys heniig ch yalgahgyu gedgiig medehgyu hachin yumnuud chin yun hachin setgegdel bichdeg yum be,ene chin delhii nitiig zanalhiilj bqihad manaih hamag yumaa neegeed gadniihniig ir geed bhiin

  • (202.179.15.133)

    2014-10-07

    ДАРАА НЬ АЛЬ УЛСАД ТАРАХ БОЛ СУДАЛГААНЫ АЖИЛЧИДААС АСУУЖ ЛАВЛАЖ БИЧЭЭРЭЙ СЭРЭМЖТЭЙ БАЙХГҮЙ БОЛОХГҮЙН ДЭЭ ХА ХА

  • ЗОЧИН (202.179.15.133)

    2014-10-07

    АШГҮЙ ДЭЭ ЕВРОПТ ГАРААСАЙ ВИЗ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ АМАР АМАР.СУДАЛГААГААР ГАРСАН Л БОЛ ЯГ ТАРАХ НЬ ҮНЭН ДЭЭ.ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙГЭЭ ГАЙХУУЛААД БАЙГАА УЛС.АМИА АВРАХ АРГА ЗОХИОХ БИЗ ДЭЭ.