Аянганд 11 хүн ниргүүлж, амь насаа алдлаа
- 2014-10-08
- Дэлхий
- 0
Колумбийн уулархаг нутагт шашны ёслолын үеэр аянга бууснаас 11 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгджээ. Амь үрэгдэгсэд бүгд Вива хэмээх уугуул омгийнхон ба оюун санаагаа төгөлдөржүүлэх ёслол үйлдэж байж.
Ёслолын үеэр нийт 60 орчим хүн далдуу модны навчаар дээвэрлэсэн байшинд цугларах үед аянга бууж, байшин бүхэлдээ шатжээ. Вива омгийнхон өөр хоорондоо шийдвэрлэхэд бэрх маргаантай юмуу цаг агаарын хүнд нөхцөлтэй тулгарсан үедээ оюун санаагаа төгөлдөржүүлэх ёслол үйлддэг аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)