“Самсунг”-ийн орлого 60 хувиар буурна

 “Самсунг” компанийн өнгөрсөн улирлын орлого эрс буурч 4.1 их наяд вон буюу 3.8 тэрбум ам.доллар болно хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ нь урьдчилан таамаглаж байснаас нэг тэрбум гаруй воноор бага юм. Компанийн үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 60 хувиар буурахаар болсныг “Галакси” загварын утасны борлуулалт удааширсантай холбон тайлбарлаж байна. Тэд өнгөрсөн улирлын санхүүгийн тайланг энэ сарын дундуур олон нийтэд танилцуулах аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)