Испанид Эбола өвчин гарлаа

Испанид эбола өвчтэй санваартныг асарч байсан сувилагч эмэгтэй уг өвчний халдвар авсныг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ. Энэ нь Европт эболагийн халдвар авсан анхны тохиолдол бөгөөд өнгөрсөн сард нас барсан санваартан өмнө нь Сьерра-Леонд байхдаа халдвар авсан байна. Түүнчлэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын Норвегийн салбар нэгжээс нэг ажилтан нь эбола туссаныг эх орондоо буцаахаар болсон тухай мэдээлсэн аж. АНУ-ын эрх баригчид нисэх буудлууддаа баруун Африкийн бүс нутгаас ирж буй зорчигчдыг эболагийн өвчтөн илрүүлэх тусгай шалгалтад хамруулах арга хэмжээ хэлэлцэж эхэлжээ. Техас мужид одоогоор 100 гаруй хүнийг эболагийн халдвар авсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн аж. Тэдгээр хүн Либерид өвчилсөн Эрик Данкан хэмээх хүнтэй ойр байхдаа халдвар авсан байх магадлалтай ажээ. Либерийн иргэн Эрик Данкан нь АНУ-ын нутагт өвчнийг нь оношилсон анх ны хүн юм. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө төрөл төрөгсөдтэйгөө уул-захаар АНУ-д ирсэн байна. Тэрбээр эх орноосоо гарахдаа төрөл төрөгсөд нь эболагийн халдваргүй хэмээн мэдүүлсэн боловч халдвар авсан садангийн хүнийг эмнэлэгт хүргэж өгч байснаа Либерийн эрүүл мэндийн яамны мэдээлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)