Эболагаар халдварласан өвчтөний нохойг унтуулахаар болжээ

 Испанид эболагоор хүнийг сахиж байсан асрагч халдвар авч, өнгөрсөн даваа гаригт нас барсан. Удалгүй Мадрид хотын удирдлагаас сувилагчийн нохойг халдвар тараах магадлалтай хэмээн үзэж унтуулах шийдвэр гаргажээ. Эрх баригчдын тараасан мэдээллээс үзэхэд нохой нь уг өвчний вирусийг тараах боломжтой гэсэн шинжилгээний судалгааны дүн байдаг аж. Харин сувилагчийн төрөл төрөгсөд эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцжээ. Сувилагчийн нөхөр“Бид энэ нөхцөл байдлаас өөр арга зам сүвэгчилж, нохойг тусгаарлан намайг ажиглаж байгаа шигээ ажиглаж болно. Тэд намайг ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гээд золиослох юм биш биз” гэжээ. Сувилагч эмэгтэйн гэр бүлийнхэн эрх баригчдад хандан өргөх бичиг илгээж, нохойн амийг хэлтрүүлэхийг хүссэн байна. Гэхдээ эмнэлгийн байгууллагаас нохойг унтуулахын тулд шүүхээс тогтоол гаргах шаардлагатай гэнэ. Эболагийн халдвар баруун Африкт маш хурдтайгаар Либери, Гвиней, Нигери, Ардчилсан Конго, Сенегал зэрэг оронд түгээд байна. Өнгөрсөн баасан гаригт нийтэлсэн мэдээллээс үзэхэд нийт7470 хүн энэ өвчний халдвар авснаас3431 нь нас баржээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)