Хонконгийн эрх баригчид тэмцэгчидтэй хэлэлцээр хийнэ
- 2014-10-09
- Дэлхий
- 0
Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгчид хотыг эрх баригчидтай хэлэлцээр хийх тухай уржигдар орой тохиролцжээ. Хоёр тал маргааш хэлэлцээр хийж эхлэх боловч мухардалд орно гэж олон хүн таамаглаж байна. Арав гаруй хоног үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн оргил үедээ70-80 мянган хүн цуглуулж чадсан. Гэвч эрх баригчдаас хатуу сануулга өгсөний дараа даваа гаригаас оролцогчдын нь олонхи тарж, хэдэн зуун хүн л хотын захиргаа, ажил хэргийн төв дүүрэг орох замд үлдсэн байна. Тэд хотын захирагч Лю Чунинийг огцрох, Хонгконгт 2017 оноос захирагчийг иргэдээс шууд сонгох эрх олгох шаарджээ. Харин Хятадын удирдлага сонгуульд оролцох нэр дэвшигчдийг урьдчилан сонгох үйл явцыг хянах, сонгогчдын төлөөлөгчдөөр сонгуулах сонирхолтой аж. Эсэргүүцэгчид энэ долоо хоногт хотын төв рүү орох гол замуудыг хааж байснаа чөлөөлснөөр банк, томоохон дэлгүүрүүд, хөрөнгийн биржийн ажил хэвийн байдалд орох боломжтой болжээ. “Төвийг эзэл” хөдөлгөөнийн эсэргүүцлийн ажиллагааны уршгаар Хонгконгийн хөрөнгийн бирж дэх хувьцаануудын үнэлгээ нийт50 тэрбум ам.доллараар буурснаас гадна худалдааны төвүүдийнг орлого эрс буурсан аж. Дэлхийн банкнаас эсэргүүцлийн хөдөлгөөний явцад Хонконгийн эдийн засаг нэлээд хохирсон хэдий ч эх газрын Хятадад бараг нөлөө үзүүлээгүй гэдгийг мэдээлсэн байна. Хонконг155 жилийн турш Их Британийн колони байх хугацаанд чөлөөт сонгууль хийж үзээгүй. Тэр үед хотыг Их Британийн хатан хааны томилсон амбан захирагчид болон цөөн тооны хөрөнгөтөн тухайн он жилүүдэд хотын бодлого тодорхойлоход оролцож байж. Түүнчлэн Хятад, Их Британийн хооронд1984 онд байгуулсан гэрээ ёсоор Хонконгийн улс төр, нийгмийн тогтолцоог нь өөрчлөлгүйгээр хадгалах тухай заалт орсон тул2047 он хүртэл чөлөөт сонгууль явуулахгүй ч байж болох аж. Гэтэл Хятадын эрх баригчид олныг хамарсан өмнөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн үр дүнд Хонконгийн иргэдэд илүү эрх олгож, 2017 оноос хотын захирагчийн сонгууль явуулахаар болсон нь тодорхой дэвшил гэж үзэх боломжтой юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)