Сири химийн зэвсэгтэй шинэ обьектуудын тухай мэдээлжээ
- 2014-10-09
- Дэлхий
- 0
Сирийн эрх баригчид химийн зэвсэг боловсруулах зориулалттай дөрвөн шинэ обьектын тухай мэдээлснийг НҮБ-ын тусгай төлөөлөгч мэдэгджээ.
Тэдгээрээс нэг нь химийн зэвсэг боловсруулах, үлдсэн гурав нь үйлдвэрлэлийн зориулалтай ба Сирийн эрх баригчид урьд нь тэдгээр байгууламжийн тухай мэдээлж байгаагүй гэнэ.
НҮБ-ын төлөөлөгч энэ шинэчилсэн мэдээлэл нь Сирийн эрх баригчид анхнаасаа илэн далангүй байсан гэдэгт эргэлзээ төрүүлж байгааг өгүүлсэн байна. Өнгөрсөн онд Сирийн химийн зэвсгийг устгах тухай талууд тохиролцоонд хүрсэн. Энэхүү зэвсгийн нэг хэсгийг устгаж амжсан бол тэдгээрийг үйлдвэрлэх обьектуудыг энэ сараас татан буулгаж эхлэх аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)