ОХУ цэргийн зардлаа танахад хүрнэ
- 2014-10-09
- Дэлхий
- 0
Төрөөс баталсан зэвсэг худалдан авах хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэх хэмжээ эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг харгалзсан илүү бодит байх ёстой тухай Сангийн сайд Антон Силуанов Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр төрийн захиалгаар зарим зэвсэг худалдан авах ажлыг2018 он хүртэл хойшлуулсныг сануулсан аж. А.Силуанов “Удахгүй Оросын төрөөс зэвсэг худалдан авах шинэ хөтөлбөр бэлтгэхдээ төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг эргэн харна. Өмнөх хөтөлбөрийг батлах үед эдийн засаг, төсвийн орлогын тухай таамаг арай өөр байсан учир энэ удаад бид зардлын хэмжээг илүү бодитой болгох сонирхолтой байна” гэжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хөтөлбөрийн хүрээнд Оросын эрх баригчид ирэх зургаан жилийн хугацаанд 576 тэрбум ам.долларыг батлан хамгаалах зориулалтаар зарцуулах юм. Сүүлийн үед барууны орнуудын тавьсан эдийн засгийн хориг, газрын тосны үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлээс улбаалан Оросын эрчим хүчний компаниудын орлого буурч байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)