Стандартчилал хэмжилзүйн ажилтнуудын өдөр болж байна
- 2014-10-10
- Үнэн
- 0
Дэлхийн “Стандартчилал, хэмжил зүйн ажилтны өдөр” өнөөдөр болж байна. Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын 14-нийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил Стандарт ижил тэгш өрсөлдөх боломжийг бий болгох уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.
Энэ хүрээнд Стандартчилал хэмжил зүйн газар өнөөдөр баярын хурал зохион байгуулж, салбарт тулгарсан ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан байна. 2014 онд Стандартчилал хэмжил зүйн газар Европын холбооны Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь зах зээлд өрсөлдөх чадвартай ажил үйлчилгээ бий болгох, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчин болгоход чиглэсэн гэдгийг албаныхан онцоллоо. Хурлын үеэр ажил, хөдөлмөрөөр тэргүүлсэн стандартчилал хэмжил зүйн салбарын 13 ажилтныг Тэргүүний ажилтан медалиар, есөн ажилтанг Хүндэт жуухаар шагнажээ.
Мөн өнөөдөр тус газрын ажилтнууд Баянзүрх дүүргийн Засаг дарга түүний тамгийн газар, дэд бүтэц тохижилтын хэлтсийн хамт олонтой нэгдэн Баянзүрх дүүргийн X хорооны Туул голын хоёр км газар хэсгийг хог хаягдал, бохирдлыг цэвэрлэж байна. Улаанбаатар хотын ундны усын гол эх үүсвэр болсон Хатан Туул голын ай сав газрууд ихээр бохирдох болсон тул стандартчилал хэмжил зүйн ажилтнууд ийнхүү баярынхаа өдөр нийгмийн хариуцлагаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй ажээ.

Сэтгэгдэл (0)