МТШХХ-ны салбарын нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
- 2014-10-10
- Үнэн
- 0

Монгол улсын Засгын газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлан таниулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор өнгөрөгч амралтын өдөр буюу 10-р сарын 04,05-ны өдрүүдэд МТШХХ-ны салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Чингисийн талбайд амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгт уг салбарт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, техник технологийн шинэчлэлийг олон нийтэд түгээсэн юм. “Монголын цахилгаан холбоо компани” нь суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйлчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100% хөнгөлөлт урамшууллыг олгож, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээж аван холбогдох мэдээ мэдээллийг амжилттай хүргэлээ. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг олон улс руу болон аймаг орон нутаг руу үнэ төлбөргүй яриулсан юм. Үнэнч хэрэглэгч болон Шинэ хэрэглэгчиддээ суурин утасны аппаратаа танилцуулжээ. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх хүмүүст дартс шидүүлсэнээр хүссэн хонжвороо авчээ. Уг хөгжөөнт тоглоомд хандив цуглуулж, цугласан мөнгийг хүмүүнлэгийн үйлсэд хандивлах юм. Дартсны тэмцээнд оролцсон хүн бүр сэтгэл хангалуун болоод авсан хонжвортоо сэтгэл хангалуун буцсан юм. Ийнхүү тус өдрийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.








Сэтгэгдэл (0)