Африкийн төв болон зүүн хэсгийг төмөр замаар холбоно

Африкийн төв болон зүүн хэсгийг холбох төмөр замын нэг хэсгийн барилгын ажлыг Угандад эхлүүлжээ. Барилгын ажлын нээлтэд Угандын эрх баригчид оролцсон байна. Энэ шинэ төмөр зам нь Британийн эзэнт гүрний колоничлолын үед тавьсан хуучин төмөр замыг орлох юм. Хятадын санхүүжилтээр барьж буй энэ зам Өмнөд Судан, Бурунди, Ардчилсан Конго улсыг холбох учиртай. Галт тэрэгнүүд уг замаар 120 км/ц хүртэл хурдлах боломжтой байх юм. Африк тивд их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн ширүүсч байгаагаас урьд нь тайван байсан Кени зэрэг зарим оронд алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжсэн байна.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)