“Вонгфонг” хар шуурга Японы нутагт буув
- 2014-10-13
- Дэлхий
- 0
Японы өмнөд хэсгийн нутгаар амралтын өдрүүдэд“Вонгфонг” хар шуурга дайрчээ. Тухайлбал, Окинава арал дээр салхины хурд 200 км/ц хүрч, ширүүн бороо орсон байна.
Гамшгийн улмаас хэдэн арван хүн гэмтэж, 50 мянга гаруй байшин цахилгаангүй болсноос гадна тухайн орон нутгийн бүх нислэгийг цуцалсан аж. Хар шуурга Японы нутгийн төв, хойт хэсэгт өнөөдөр хүрнэ хэмээн цаг уурчид мэдээлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)