Филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

  Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тус зорилтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.

 

       XXI зууны хүн төрлөхтний хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн соёл урлаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хөгжүүлэх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт бөгөөд дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсрол чухал ач холбогдолтой бөгөөд үүнд хөгжмийн гүйцэтгэх үүрэг их юм. 
Монгол улсын филармони нь Симфони найрал хөгжим, “Баян Монгол” джаз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга зэрэг хөгжмийн томоохон төлөөлөл бүрэлдэхүүнийг эгнээндээ багтаасан концертийн байгууллага бөгөөд соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

 

      Тус хөтөлбөр нь мэдээллийн технологи өндөр хөгжиж соёлын өрсөлдөөн идэвхжиж байгаа даяаршлын өнөө цаг үед боломжит бүх сувгаар гарч буй хяналтгүй соёлын довтолгоон, аль нэг соёлын дарангуйлалд иргэд олон нийтийг төөрөгдөх байдлаас сэргийлж өөрийн уламжлалт соёлоо хамгаалах, дэлхий нийтийн соёл, урлагийн ололттой давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяарших, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчдыг дэмжих, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхийн хөгжмийн зах зээлд монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжмийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл, хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдийг үндэсний болон дэлхийн соёлын ололтоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, гоо зүйн боловсрол олгох зорилготой юм.
Улсын филармоны олон нийттэй харилцах албанаас тус хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд зориулан дараах үйл ажиллагааг төлөвлөөд байгаа юм байна. Үүнд: / 10- р сар 
18 - нд 12.00 цаг Хэвлэлийн бага хурал / Өөрийн байранд
18,19,25,26- ний амралтын өдрүүдэд 12.00 цагт: Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд улсын филармоны уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулагдах / тусгай хөтөлбөрөөр
28 -нд МҮОНТВ-ийн шууд эфирээр өдөрлөгийн нээлтийн ажиллагаа
29- нд Чингисийн талбайд Улсын филармоны нээлттэй хаалганы өдөрлөг, парад зохион байгуулагдах
30 -нд 19.00 цагт СТӨ-нд "Киноны хөгжмийн үдэш" шилдэг уран бүтээлийн тоглолт
31 -нд 19.00 цагт СТӨ-нд Улсын филармоны 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.philharmonic.mn 70118012, 99097379 дугаараас тодруулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)