“Bank of China” ам.долларын ноёрхлыг үгүй хийхийг уриаллаа
- 2014-10-13
- Дэлхий
- 0
Орос, Хятад хоёр валютын арилжааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, долларын ноёрхлыг үгүй болгох хэрэгтэй гэж“Bank of China” -ийн тэргүүн Чэнь Сыцзин үзжээ. Тэрбээр“Би хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гурван санааг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, валютын арилжаа, үндэсний валютаар гүйлгээ хийхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ам.долларын ноёрхлыг үгүй хийх хэрэгтэй” гэсэн байна. Банкны тэргүүн энэ бүхэн хоёр орны стратегийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг хэлжээ. Үүнээс гадна тэрбээр төлбөр тооцоог рубль, юаниар хийснээр үйлдвэрлэгчид ам.долларын ханшийн хэлбэлзлээс хэт хамаарах нь багасч, валютад хөрвүүлэх үйл явц илүү үр ашигтай болно гэж үзсэн байна. Чэнь Сыцзин төлбөр тооцоог үндэсний валютаар гүйцэтгэхийг худалдаа, хөрөнгө оруулалт болон зээлийн салбарт өргөжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян бямба гаригт Оросын эх баригчдад хандан өнгөт хувьсгал зохион байгуулах оролдлогыг таслан зогсоохын тулд харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)