8574 хүн вирусийн халдвар авснаас 54 хувь нь амь насаа алджээ

ДЭМБ-аас Баруун Африкт тархсан эбола вирусийн халдвараар нас барагсдын тоо дөрвөн мянга давсан хэмээн мэдээллээ. Анх 1974 онд Судан, Конго улсад энэхүү вирусийн тархалтыг бүртгэжээ. Уг вирус нь байгальд тээвэрлэгч амьтад болох сарьсан багваахай, зарим зүйлийн сармагчнаас хүнд халдварласан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэхүү гоц халдварт вирус сүүлийн арван сарын дотор ихээхэн хурдтай тархсан аж. Хэдийгээр эбола Африкийн гурван оронд тархсан ч үхэл дагуулсан шинэ халдвар хүн төрөлхтнийг заналхийлж байна. Энэ аймшигт вирус дэгдсэн цагаасаа хойш Африк тивийн түүхэнд байгаагүй хохирол учруулж болзошгүй эрсдэл нүүрлээд байна. Вирусийн халдвар Ливи, Гвиней, Сьерра Леон зэрэг оронд тархаж өнгөрсөн гуравдугаар сараас хойш 8400 хүнийг өвчлүүлээд байна. Эбола тархсанаас хойш анагаах ухаан түүнийг зогсоох, тархалтыг нь саармагжуулах бэлдмэл гаргахаар туршсан ч хэрэглээнд шилжээгүй байна. Хэдхэн сарын дотор олон мянган хүний амийг авсан эбола дэлхийн“Хүчирхэг” вирусийн хоёрдугаарт бичигдэж байна. одоо хүртэл эмчлэгддэггүй ДОХ өвчинг тэргүүнд нь нэрлэнэ. Эрдэмтэн, судлаачдад тус вирусийн тархалт жижиг бүс нутагт байгаа нь эболаг дарах нэгэн давуу тал хэмээн үзэж байсан билээ. Учир нь, тус вирус тив дамжин, эсвэл олон сая хүн амтай улс орны төвлөрсөн хотод дэгдсэн бол үүнээс илүү аюул дагуулах байв. Гэтэл агаар дуслын замаар халдварладаг энэ өвчин Африкийн хүн ам цөөн сийрэг бүс нутгаас хэдийн хальжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс тус улсад эбола вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай энэ сарын1-нд албан ёсоор мэдэгдсэн байна. Техас мужийн Даллас хотын эмнэлэгт вирусийн шинж тэмдэг бүхий өвчтөн ирсэн тухай мэдээлсэн бөгөөд өвчтний цуснаас авсан шинжилгээгээр үхлийн аюултай халдвар авсан болохыг тогтоожээ. Уг өвчтөн сүүлийн хэдэн долоо хоногт Либер улсад аялаад есдүгээр сарын19-нд АНУ-д эргэн ирсэн байжээ. Тэрбээр Либер улсыг орхиж явах болон АНУ-ын хилээр нэвтрэх үед өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан гэж Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн захирал, доктор Томас Фреиден хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Гэвч есдүгээр сарын24-нөөс эхлэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. ДЭМБ-аас мэдээлснээр баруун Африк нийт8574 хүн эбола вирусийн халдвар авч үүнээс 54 хувь нь амь насаа алдсан юм. Вирусийн халдвар Либери, Сьерра Леон, Гвиней, Нигер, Сенегал улсад тархсан бөгөөд нас баралтын ихэнх тохиолдол Либери улсад бүртгэгджээ. Анагаах ухаан аль болох хурдан хугацаанд вирусийг зогсоохын тулд хорио цээрийг чанд сахих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн. Эбола нь цус, агаар дусал, нус, цэр, бөөлжис, шүлс, ам хамрын хэрэглэлээр дамждаг учир өвчин дэгдээд буй бүс нутагт ариун цэврийг өндөр түвшинд сахих ёстой аж.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)