Өмнөд Солонгос хойд хил дээр цэргүүдийнхээ тоог нэмлээ
- 2014-10-14
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын эрх баригчид Умардын талаас учрах аюул нэмэгдсэнтэй холбоотойгоор Шар тэнгис дэх хоёр улсын усан хилийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь Хойд Солон госын зүгээс үзүүлэх гэнэтийн дов толгоонд бэлэн байх зо рил готойг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабаас мэдээлжээ. Хилийн энэ бүсэд 1999, 2002 болон 2009 онд хоёр орны тэнгисийн цэргийн хүчнийхэн хоорондоо буудалцаж, цэрэг, техникийн хохирол амсч байжээ. Гэсэн хэдий энэ үйл явдалтай зэрэгцээд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Бид БНАСАУ-тай харилцан ойлголцох яриа хэлэлцээнд үргэлж бэлэн байна. Манай хаалга байнга нээлтэй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)