Өсвөр насны охиныг хүчиндэхийг завдсаны дараа эрхтэнийг нь тасджээ

 

Энэтхэгийн Ганганараг хотод өсвөр насны охиныг хүчиндэхийг завдсаны дараа гудамжны танхай залуус 40 настай эрийн бэлэг эрхтэнийг нь тасдсан хэрэг явдал гарчээ.

Суреш Кумар дунд сургуулийн охиныг хүчиндэхийг завдаж байсан аж. Гэтэл охины чарлах чимээг сонссон гудамжны залуус түүний үйлдлийг таслан зогсоосон байна. Улмаар түүнийг зодож, бэлэг эрхтэнийг нь тасалжээ.

Хэрэг явдлыг харсан Аамир Дхаван ярихдаа “Түүнд туслах ямар ч шаардлага байхгүй. Тэр бяцхан охиныг хүчиндэхийг завдсан шүү дээ. Охидыг хүчиндэх явдлыг бид хүчтэй эсэргүүцнэ. Түүний эрхтэнийг тасалсан явдал нь юу ч биш юм” гэжээ.

Түүний ярьснаар охидыг хүчирхийлсэн гэмт хэргүүд ихэвчлэн хуулийн дагуу шийдвэрлэгдэх нь тун цөөхөн байдаг аж. Учир нь гэмт хэрэгтнүүд ямар нэгэн шалтгаанаар, авлига хээл хахуулиар хуулийнхныг өөр шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.

Хүчиндэхийг завдсан Суреш Кумарыг цагдаа нар ойролцоох эмнэлэг рүү хүргэжээ. Энэ явдал охидыг хүчирхийлэхийн эсрэг томоохон анхааруулга боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Үргэжлийг энд дарж үзнэ үү

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.2.93)

    2014-10-16

    Манай улсад эмэгтэй хүнийг хүчиндэхийг завдсан гаж донтонгуудыг үйлдэл дээр нь барьж аваад эрхтэнийг нь тасдаж хаях хэрэгтэй. Манай улсад хүчин хийх гэж байгаад бусдад эрхтэнээ тасдуулсан хүнд хохьчинь гэдэг хуультай болох хэрэгтэй.

  • (182.160.2.93)

    2014-10-16

    бэлгийн гаж донтонгуудыг өөрсдийг нь хүчиндэх хэрэгтэй.

  • aaw (103.229.121.62)

    2014-10-15

    ene zaluus gaj dontoi nuhurt yag taarsan shiitgel onooson baina zaluusiig saashaah ni zuitei