Турк улс АНУ-ыг“Исламын улс” руу дайралт хийхэд нь тусална
- 2014-10-14
- Дэлхий
- 0
Турк улс“Исламын улс” террорист бүлэглэл рүү хийх дайралтад цэргийн баазаа ашиглахыг АНУ-д зөвшөөрчээ. Америкийн шинжээчид Туркийн өмнөд хэсэг дэх Инчирлик дэх томоохон нисэх буудал, цэргийн баазуудыг хэрхэн ашиглах талаар судлахаар болсон байна. Сирийн Засгийн газраас Туркийн хил дагуу сөрөг хүчний зэвсэгт дайчид байрлаж байгаа талаар мэдэгдэж байгаагүй. Сүүлийн үед босогчид Турк, Сирийн хил орчмын Кобани хэмээх Курдын хотыг эзлэх гэж хэд хэдэн удаа оролдсон. Үүний улмаас олон зуун мянган энгийн иргэн хил даван дүрвэхэд хүрчээ.
Т.ГАНБААТАР

Сэтгэгдэл (0)