М.Ходорковский: Орост их хэлмэгдүүлэлт гарч болзошгүй
- 2014-10-15
- Дэлхий
- 0
М.Ходорковский Оросын эрх баригчдыг ардчиллын бүтцүүдийг үгүй хийж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр“Эрх баригчид өөртөө аюул заналхийлж байна гэж үзвэл хэлмэгдүүлэлт олныг хамарсан шинжтэй болох магадлалтай” хэмээн Прага хотноо жил бүр болдог“Форум-2000” бага хурлын үеэр мэдэгджээ. “ЮКОС” компанийн тэргүүн асан дэлхийн зах зээлд нөхцөл байдал муудаж, Оросын эсрэг хориг арга хэмжээтэй хавсарснаас тодорхой нөхцөлд Орост төрийн эргэлт гарахад нөлөөлж болзошгүйг хэлсэн байна. Гэхдээ тэрбээр төрийн эргэлт Орост үндсэн хуульт, эрх зүйт төр бий болгох магадлал бага гэж үзсэн байна. М.Ходорковский бага хурлын үеэр“Орос: дэлхийн тавцан дахь ардчилсан бус хүчин үү” нэртэй хэлэлцүүлэгт оролцжээ. “Форум-2000” бага хурлыг энэ жил “Ардчилал болон дургүйцэл: төмөр хөшиг болон Тянаньмэний дараах25 жил” сэдвээр зохион байгуулсан аж. Бага хурлыг анх1997 онд Чехийн Ерөнхийлөгч В.Гавел санаачлан зохион байгуулжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
монгол хүн (203.194.118.50)
Оросын ард түмний хөрөнгийг шамшигдуулагч байсан, одоо Орос орноос урваж оросын ард түмний дайсан нь болжээ. Урвагчийн үлдэх амьдралд эх орон, ард түмнээ дайсан этгээдтэй хамтарч гутаан доромжлоход зориулагддаг.
ZOCHIN (103.229.121.210)
BREZOVSKYG SANUULAAD OGOH HEREGTEI IIM YUMAND