Сальвадорт7.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Сальвадор улсын эргийн бүсэд өчигдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн цөм Сан-Сальвадороос зүүн урд зүгт 170 км зайд, 70.5 км газрын гүнд болсон байна.

 

Гамшгийн улмаас нэг хүн амь насаа алдаж, зарим мужид цахилгаан хангамж, гар утасны үйлчилгээ тасалдсанаас гадна газар хөдлөлт хөрш зэргэлдээ орнуудад мэдрэгдсэн аж. Сальвадорын эрх баригчид цунамийн гамшиг тохиолдож болзошгүй тухай зарлажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)