Радиогийн хөтлөгчийг шууд нэвтрүүлгийн үеэр бууджээ

Мексикийн Синалоа мужийн Масатлан хотын “Fiesta Mexicana” радио станцад зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, хөтлөгчийг нь буудсан хэрэг гарчээ. Хөтлөгч Атилано Романа Тирадог долоо хоног тутам явуулдаг шууд нэвтрүүлгээ хөтөлж байхад ийн амийг нь хөнөөсөн байна. Радиогийн захирал Серхио Онтивероса энэ талаар “Үл таних хоёр этгээд Тирадог хаанаас олж болохыг асуухад нь би тэдэнд хүлээж байхыг хүссэн. Гэвч тэд миний хэлснийг үл тоон студи рүү орж, хөтлөгч рүү шууд гал нээсэн” гэж мэдэгджээ. Хөтлөгч толгой, цээжиндээ шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Харин гэмт хэрэгтнүүд хэргийн газраас зугтжээ. Мексикийн хуулийн байгууллагынхан гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Mgl (150.129.140.127)

    2014-10-16

    Lalariin gazar turuuguide bayarlah mine