Марк Цукерберг Эболатай тэмцэхэд 25 сая ам.доллар хандивлалаа

Олон нийтийг хамарсан хамгийн том сүлжээ сайт болох фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присила Чаны хамт Эбола вирусийн халдвартай тэмцэх ажилд хувь нэмэр орууллаа.

 

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан дэлхий нийтийн айдас болсон Эболагийн тархалтыг зогсооход зориулж 25 сая ам.доллар хандивлажээ. Цукерберг “Бид ойрын үед өвчний тархалтыг хянах хэрэгтэй” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

 

Цукербергийн хандивласан мөнгийг өвчний тархалтыг урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдийн ажилд зарцуулахаар болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, Баруун Африк дахь өвчлөгчдийн тоо ойролцоогоор 8.9 мянга болж нэмэгдсэн аж. Нас баралтын ихэнх хувийг Либери, Сьерра-Леон, Гвинейн улсын хүн эзэлж байна.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.141.162)

    2014-10-17

    Baigali delhii tseverlegee hiij baihad emchileed yadag bna.