Б.Обама: АНУ “Исламын улс”-ыг бөмбөгдөхөө үргэлжлүүлнэ

 Ерөнхийлөгч Б.Обама Сирийн Кобана хот болон Иракийн Анбар муж дахь нөхцөл байдалд ихээхэн түгшиж байгаа хэлжээ. Тэрбээр энэ тухай уржигдар АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын удирдлага болон алан хядагчдын эсрэг олон улсын эвслийн гишүүн орнуудын цэргийн удирдлагуудтай Вашингтон хотноо уулзах үеэр мэдээлсэн байна. Түүнчлэн Б.Обама АНУ-ын зэвсэгт хүчин цаашид ч гэсэн Кобани хотын ойролцоо, Иракийн Анбар мужид орших исламистуудын байршлыг бөмбөгдөнө гэдгийг мэдэгдсэн аж. Ерөнхийлөгч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэл удаашрах ба амжилт төдийгүй, ухрах үе гарна гэдгийг хэлжээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)