Хонконгод дөч гаруй жагсагчийг баривчиллаа

Хонконгод цагдаа нар болон эсргүүцлийн хөдөлгөөнийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болж, 45 жагсагчийг баривчилжээ.

 

Засгийн газрын барилга байрлах Лун Во гудамж дахь хаалт, хашлагыг буулгах явцад мөргөлдөөн болсны улмаас цагдаагийнхан жагсагчдаас 37 эрэгтэй, найман эмэгтэйг баривчилсан байна.

 

Энэ үеэр дөрвөн цагдаа бэртэж гэмтжээ. Урьд нь мөн Куинсэй гудамжийг нээж, автозамын хөдөлгөөнийг нээхийн тулд хашлага, хаалтуудыг хурааж байв. Ардчиллын төлөө жагсагчид 18 дахь өдрөө Хонконгийн удирдлагыг бүх нийтийн чөлөөт сонгуулиар сонгох эрхийн төлөө жагсаж байгаа билээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.248.54)

    2014-10-17

    hyatadiin zadral ehelj bn y