Хятадад “BBC” сайтын хандалтыг хаалаа
- 2014-10-17
- Дэлхий
- 0
Хонконгийн цагдаа нар гудамжинд жагсах оюутнуудын эсрэг хүч хэрэглэсэн бичлэгийг “BBC”-ийн сайтад байрлуулсны дараа Хятадын эрх баригчид тус сайтын хандалтыг хаасан байна. Энэ талаар Бээжин дэх “BBC” агентлагийн Удирдах зөвлөлийн ажилтан “Бид хатуу хяналттай Хятадад амьдарч байна” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Энэ нь Британийн мэдээллийн сайтыг хаасан анхны тохиолдол биш аж. Тухайлбал, 2010 оны арванхоёрдугаар сард “BBC”-ийн сайтыг түр хугацаагаар хаасан юм. Түүнчлэн Хонконгод үүссэн үймээний дараа инстаграм хуудсыг Хятадын Засгийн газраас түр хугацаагаар хаасан билээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)