Украины айл өрхийн орлого 30 хувиар буурчээ

Украины айл өрхийн орлого 2013 оны дунд үеэс энэ оны мөн үе хүртэл бараг 30 хувиар буурч, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлснийг Швейцарийн “Credit Suisse” банкнаас бэлтгэсэн тайланд өгүүлжээ. Түүнчлэн Аргентин улс Украинтай зуузай холбосон бол Индонез улс 15 хувиар удаалсан байна. Украин, Молдав, Беларусь улс Европтоо насанд хүрсэн нэг хүнд 5000 ам.доллараас бага эд баялаг ногддог орнуудын тоонд ордог байна. Тайланд дэлхийн нийт эд баялгийн үнэлгээ 263 их наяд ам.долларт хүрсэн боловч хэдхэн хүний гарт төвлөрснийг өгүүлжээ. Тухайлбал, дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нийт эд баялгийн 50-аас дээш хувийг эзэмшдэг аж. Үүнтэй холбоотойгоор уг тайланд эд баялгийн тэгш бус байдал шинэ хямрал өдөөх аюултайг сануулсан байна.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ука (103.229.120.106)

    2014-10-17

    Гадны гар хөл их орсон. Бүр сүүлийн хэдэн арван жил Украйныг ашиглаж, тэнд хяналтаа тогтоох, Оросыг сулруулах, болж өгвөл задлах барууны болон америкийн бодлого явсан даа. Ардчиллын туг гэж өөрийгөө өргөмжилдөг орнууд өнөөдөр Украйны фашизм, иргэний дайн, хүчирхийллийг өдөөж, дэмжиж байгаа нь харамсалтай.

  • зочин (103.229.120.106)

    2014-10-17

    Украйны бандерууд, сүүлийн хэдэн жил улбар шарын болон майданы холион бантан украйны ард түмнийг сөхрүүлж байгаа. Ядуураад зогсохгүй орос, оросоор ярьдаг иргэд гадуурхагдаж, амь, амьдралаа үй олноор алдсан. Бүх хариуцлагыг Украйны өнөөгийн удирдлага, хэт үндсэрхэг үзэлтнүүд, шинэ фашистууд хүлээх ёстой. Орос байгаагүй бол тэд сүйрсэн.

  • hh (202.5.196.170)

    2014-10-17

    ***** idsen orosuudiin gai tedend ch gesen iim zyil bas tohioldoh bh daa