Норвегид эмэгтэйчүүдийг цэргийн албанд татдаг болно
- 2014-10-17
- Дэлхий
- 0
Норвегийн вант улсад өнгөрсөн мягмар гаригт бүх иргэн нь цэргийн үүрэгтэн байх тухай хууль баталжээ. Шинэ хуулиар эмэгтэйчүүд ч гэсэн цэргийн алба хаах үүрэг хүлээж, Швед орон хүйс харгалзахгүй иргэд нь бүх нийтээрээ цэргийн алба хашдаг Европ дахь цорын ганц орон болох аж. Үүнээс гадна Умард Солонгос, Израил улсад эмэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг. Шинэ хуулийг 2016 оноос эхлэн мөрдөж, 1997 он болон түүнээс хойш төрсөн норвеги эмэгтэйчүүдийг цэргийн албанд татаж эхлэх юм. Эмэгтэйчүүд нэг жилийн хугацаанд алба хаахаас гадна зарим нь нэмж долоон сар албах хаах аж. Эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах нас 19 буюу эрэгтэйчүүдийнхээс нэг жилээр ахиу байх гэнэ. Харин цэргийн албанаас чөлөөлөгдөх нас нь эрчүүдтэй нэг адил 44 байх аж. Норвегийн эрх баригчдын шийдвэрийг “Блүмберг” агентлагаас “Хүйсийн тэгш эрхийг хангасан түүхэн шийдвэр” гэж үнэлсэн байна. Одоо Норвегийн армид эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр алба хааж, нийт бие бүрэлдэхүүний нь 10 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл Норвегийн Батлан хамгаалах яам 2020 он гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж. Эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах тухай саналыг анх 2013 оны зургадугаар сард зарлаж байж. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан хатагтай Анне-Грете Стрем-Эриксен уг саналаа “Энэ бол түүхэн шийдвэр. Энэ нь эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсны 100 жилийн ойтой давхацлаа” гэжээ.
Д.БОЛД

Сэтгэгдэл (0)