Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны тэмцээн Монголд
- 2011-12-07
- Спорт
- 0
Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны гүйцэтгэх хорооны хурал
Бельги улсын Брюссел хотноо арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд
зохиогдлоо.
Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны гүйцэтгэх хорооны хурал Бельги улсын Брюссел хотноо арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохиогдлоо. Тус хурлаас ОУОСХ-ны үйл ажиллагаа, 2012 онд зохиогдох дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2013, 2015 оны өвөл, зуны Универсиад наадмын бэлтгэл ажлын явцтай танилцаж 2017 оны өвөл, зуны Универсиад их наадмыг зохион байгуулах улсуудыг сонгон шалгаруулжээ. Тус хуралд ОУОСХ-ны ерөнхий санхүүч, Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан оролцсон байна. Гүйцэтгэх хорооны хурлаар 2016 оны Байт харвааны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад, 2014 оны байт харвааны ОДАШТ-ийг Бельги Улсад зохиох эрхийг тус тус олгожээ. Энэхүү хурлаас зуны XXIX универсиад их наадмыг 2017 онд зохион байгуулах эрхийг авахаар Бразил, Таиван нэр дэвшин өрсөлдөж гүйцэтгэх хорооны гишүүдийн эцсийн саналаар Таиванд олгосон байна. Таиван өөрийн орондоо 2017 онд универсиад наадмыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллахын зэрэгцээ ОУОСХ-ны үйл ажиллагаанд тухайн улсын идэвхтэй оролцоог үнэлэн универсиад наадмыг Тайпей хотод явуулах эрхийг олгожээ. 2017 оны өвлийн XXVIII универсиад их наадмын эрхийг Казахстан Улсын Алма-Ата хотод олгосон байна.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)