Цацраг идэвхит ус далай руу урсаж байсныг тогтоолоо

Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ажилчид 45 метр тон цацраг идэвхит бодис бүхий усыг илрүүлсэн тухай өчигдөр Токиогийн Цахилгаан Эрчим Хүчний Компани /ТЦЭХК/ мэдэгдсэн байна.
Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ажилчид 45 метр тон цацраг идэвхит бодис бүхий усыг илрүүлсэн тухай өчигдөр Токиогийн Цахилгаан Эрчим Хүчний Компани /ТЦЭХК/ мэдэгдсэн байна. Тус хортой ус Номхон Далай хүрсэн эсэх талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Хүний биед асар их хортой нөлөөг үзүүлэх тус бодис цөмийн тогоог хөргөх зорилгоор ашиглагддаг байсан уур шүүгч төхөөрөмжийг тойрсон хаалтан дотор ихээр хуралдсан байсан ажээ. Токиогийн Цахилгаан Эрчим Хүчний Компаний мэдэгдэж байгаагаар, төхөөрөмжийн нэгжүүдийг тойрсон хаалтанд газар хөдлөлтийн улмаас цууралт үүссэн байсан бөгөөд тус цуурсан хэсгээр цацраг идэвхит бодис урсаж байсан байна. Компаний зүгээс хорт бодисыг тархах эрсдлийг бууруулах үүднээс хуралдсан усан дээр элс асгаж, аюулгүй болгох арга хэмжээ авч байгаа тухай мэдэгдсэн байна.
Компаний мэргэжилтэн хуралдсан уснаас дээж авч шалгахад, цацраг идэвхит бодисын хэмжээ энгийн үеийнхээс маш өндөр хэмжээтэй гарчээ. Тэд бохирдол бүхий ус далайн усанд хэр их орсныг шалгахаар яаравчлан ажиллаж байгаа гэнэ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)