Нэгдсэн Орос Нам санал буурсанд санаа зовж байна

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины Нэгдсэн Орос намын парламентын сонгуульд олон нийтээс авах дэмжлэг буурсан байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины Нэгдсэн Орос намын парламентын сонгуульд олон нийтээс авах дэмжлэг буурсан байна. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, тус нам нийт саналын 50 гаруй хувийг авчээ. Энэ нь 2007 оны парламентын сонгуульд авч байсан 64 хувийн саналаас буурсан үзүүлэлт. Түүнчлэн ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх В.Путины хувьд олон нийтийн шалгуур болсон юм. Төрийн Думын сонгуульд Коммунист нам 19.23 хувийн санал авснаар Нэгдсэн Орос намын дараа хоёрдугаарт оржээ. Энэ удаагийн сонгуульд нийт долоон нам өрсөлдсөнөөс Шударга Орос нам 12.98, Либерал Ардчилсан нам 11.74 хувийн санал авчээ. Ингэснээр эл дөрвөн нам Думын зөвлөлд дахин голлох байр суурь эзлэхээр болов. Харин Яблоко, Оросын эх орончид, Зөв үйл хэрэг намууд тус бүр гурав хүрэхгүй хувийн санал авсан байна. Ямартаа ч Нэгдсэн Орос нам 450 суудалтай Төрийн Думын зөвлөл дэх гуравны хоёр хэмээх байр сууриа алдахаар болоод байна. 2007 онд 315 суудал авч байсан Нэгдсэн Орос нам 230 гаруй суудал авахаар болжээ. Харин тус улсын сөрөг хүчнүүд сонгуулийг будлиантай болсон гэж үзэж байгаа аж. Оросын цорын ганц бие даасан хяналтын байгууллага “Голос”-т сонгуулийн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой 5300 гомдол иржээ. Түүнчлэн сонгуулийн үеэр тус улсын төв талбайд эсэргүүцлийн жагсаал болж, Сонгуулийн төв хорооны вебсайт уруу хакерууд халджээ. Хакерууд сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон ч тэдний үйлдэл амжилтгүй болсон байна  

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)