Улстөржсөн, шудрага бус тогтоол гэв
- 2011-12-07
- Дэлхий
- 0
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өнгөрөгч бямба гаригт гаргасан тогтоолыг
Сирийн Засгийн газар илэрхий улстөржсөн, шударга бус тогтоол гэж үзэж
байгаагаа Гадаад харилцааны яамаараа дамжуулан мэдэгджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өнгөрөгч бямба гаригт гаргасан тогтоолыг Сирийн Засгийн газар илэрхий улстөржсөн, шударга бус тогтоол гэж үзэж байгаагаа Гадаад харилцааны яамаараа дамжуулан мэдэгджээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнуудын баталсан уг тогтоолд Сирийн эрх баригчдыг Ерөнхийлөгч Башар аль-Асад болон Засгийн газрыг эсэргүүцэн жагсч буй иргэдийнхээ эсрэг есөн сарын турш хэрцгий ажиллагаа явуулсан гэж дурджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн 47 орны 37 нь дээрх тогтоолыг дэмжсэн бөгөөд ОХУ, Хятад, Куб, Эквадор зэрэг орнууд эсрэг санал өгсөн байна. Сирийн Гадаад харилцааны яамны мэдэгдэлд дурдсанаар “НҮБ дээрх тогтоолыг урьдаас төлөвлөн гаргасан. Сөрөг хүчний үйлдлийг гэмгүй хэмээн илт өөгшүүлж байна.
Энэ нь Сирийн ард түмэн, тэдний ирээдүйг үл ойшоосон хэрэг. Засгийн газар орчин үеийн шинэ Үндсэн хууль боловсруулж, улс оронд шинэчлэл хийхийг зорьж байгаа” гэжээ. НҮБ-аас гаргасан сүүлийн тооцоогоор Сирид өрнөсөн есөн сарын мөргөлдөөнөөр сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийг дэмжигч 4000 хүн амь үрэгдээд байгаа юм. Түүнчлэн Башар аль-Асадыг огц рохыг шаардсан сөрөг хүчнийхэн Сирийн эрх баригчдад эдийн засаг, улстөрийн дарамт учруулахыг АНУ, Европын холбоо, НҮБаас хүсэхийн сацуу байдал улам хүндэрч байгааг дуулгасан байна. Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт Арабын лиг Сирийн Засгийн газар лигийн орнуудаас бүрдсэн ажиглагчдыг улсдаа нэвтрүүлэхээс татгалзсаны дараа тус улсад эдийн засгийн хориг арга хэмжээ оногдуулсан юм.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)