“MONGOLIA ITF-2011” Аялал жуулчлалын үзэсгэлэн гарлаа
- 2011-12-07
- Үнэн
- 0
БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2011” олон
улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Мишээл
экспо“-д зохион байгууллаа.
БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “MONGOLIA ITF-2011” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Мишээл экспо“-д зохион байгууллаа. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Англи, Испани зэрэг орны бизнесийн төлөөлөл, “Их түмэн гол”, “Цайны зам” олон улсын төсөл хөтөлбөрийн удирдлагууд болон 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын төлөөлөгчид оролцож, харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцсан юм. Мөн манай улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг тур оператор, жуулчны бааз, төрийн болон төрийн бус байгууллага, гар урлалын үйлдвэр эрхлэгч 80 гаруй байгууллага энэ үеэр үйл ажиллагаагаа сурталчиллаа. Эл арга хэмжээ нь манай улсад долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)