Америкийн онгоцыг буудан унагажээ
- 2011-12-07
- Дэлхий
- 0
Ираны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн АНУ-ын нисгэгчгүй, тагнуулын онгоцыг буудан унагасан гэж ИРНА агентлаг мэдээлэв
Ираны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн АНУ-ын нисгэгчгүй, тагнуулын онгоцыг буудан унагасан гэж ИРНА агентлаг мэдээлэв. Онгоц тус улсын зүүн хилийн агаарын бүсийг нэвтэрсэн байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй цэргийн албан хаагч ИРНА агентлагт “Ираны агаарын хилийг зөрчсөн АНУ-ын онгоцыг устгаж, тус улсад хүчтэй анхааруулга өглөө” гэж ярьжээ. Тагнуулын зориулалттай дэвшилтэт “RQ-170” загварын эл онгоц Пакистанд орогнож байсан Осама бин Ладенг илрүүлж байжээ. Тагнуулын онгоц Тегеранд олон нийтийн эсэргүүцлийн үйл ажиллагаанд өртсөн Британийн Элчин сайдын яамны байдлыг тагнахаар ирсэн гэж Ираны албаныхан үзэж байгаа аж.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)