Умард Солонгост“Савангийн дуурь” үзэхийг таслан зогсооно
- 2014-10-27
- Дэлхий
- 0
Умард Солонгост сүүлийн хэдэн сарын турш үзэл суртлын хувьд харш гэх олон ангит цуврал кино үзэх явдалтай эрс тэмцэж эхэлжээ. Умардын эрх баригчид гол төлөв Өмнөд Солонгост хийсэн тэдгээр киноны бичлэгийг нууцаар борлуулдаг жижиг худалдаачид төдийгүй, бөөний наймаачдыг саатуулж эхэлсэн байна.
Урьд нь наймаачид хахууль өгөөд мултарч чаддаг байсан бол одоо боломжгүй болсноос үзэхэд импортын видеотой тэмцэхийг төрийн дээд төвшинд нэн чухал хэмээн тооцсон бололтой. Үүнээс болж умардын иргэдийн хувьд өмнөдийн савангийн дууриудыг үзэх боломж хомс болсон байна.
Өмнөд Солонгосын эдийн засаг 1945 он хүртэл аж үйлдвэр илүү хөгжсөн умард хэсгийнхээ хөдөө аж ахуйн хавсарга шинжтэй байсан аж. Гэвч 1960-аад оноос өмнөдийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, одоо нэг хүнд ноогдох ДНБ-ний хэм жээгээрээ умардтай харь-цуулахад15-30 дахин илүү болжээ.

Сэтгэгдэл (1)
(150.129.141.60)
Hoid omhod yalgaagui muu golognuud,mongolchuudiig ta nar yaduu ued n ih deerelhej baigaa,boolchilj baigaa.Tsag oor bolno oo,dalaid jivih odor irne ee,bid eh gazartaa uldeh bolno