Орос улс цэргийн зардлаа танана

 Оросын эрх баригчид 2017 он хүртэл хэрэгжүүлж буй зэвсэг худалдан авах хөтөлбөрөө танажээ. Үүний тулд уг хөтөлбөрт тусгасан хөрөнгөөс 500 тэрбум рублийг цаг хугацааны хувьд арай хожуу зарцуулахаар болжээ. Оросын Сангийн сайд А.Силуанов өмнө нь ирэх гурван жилийн төсвийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх ажлыг багтаахад бэрхшээлтэй байсныг Төрийн Думын хуралдааны үеэр хэлсэн байна. Тэрбээр “Бид зарим зардлыг хасах эсвэл цаг хугацааны хувьд хойшлуулснаар нийт 1.5 их наяд рублийг танахад хүрсэн” гэжээ. Оросын Засгийн газраас 2011-2020 оны хугацаанд хэрэгжүүлж буй зэвсэг худалдан авах хөтөлбөрт нийт 20 их наяд рубль төсөвлөснөөс нэлэд хэсгийг нь 2015 оноос хойш зарцуулахаар төлөвлөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)