Angry Birds-н зурагтай даашинзаар гоёжээ

Тоглоомын ертөнцөд орж ирсэн цагаасаа тоглоом сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж, байлдан дагуулсаар байгаа тоглоомын нэг яах аргагүй Angry Birds гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

Тоглоомын ертөнцөд орж ирсэн цагаасаа тоглоом сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж, байлдан дагуулсаар байгаа тоглоомын нэг яах аргагүй Angry Birds гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Angry Birds -н зурагтай подволк, гоёл чимэглэлийн хэрэгслүүд худалдаанд гарч, ууртай улаан шувуу тоглоомын ертөнцдөө төдийгүй  хувцас,загварын ертөнцөд өөрийн дүрээ мөнхлөх гараагаа хэдийнэ эхлээд байсан бол түүний нэр төрлийг нэгээр нэмсэн үйл явдал өчигдөр болсон Финландын тусгаар тогтнолын баярын ёслолын арга хэмжээний үеэр болжээ.
Финландын Ерөнхийлөгчийн Ордонд болсон тус арга хэмжээнд тоглоомыг зохион бүтээсэн Ровио компаний Маркетингийн Албаны Дарга Петер, Angry Birds-н төрхийг цээжин дээрээ дүрсэлсэн улаан өнгийн, гоёмсог даашинзыг өмссөн эхнэр Тейжа Вестербакын хамтаар хүрэлцэн ирж, олны нүдийг хужирласан байна. Хүмүүсийн таашаалыг хүлээсэн тус тоглоомыг хүндэтгэж байгаагийн илрэл болгож хувцасласан түүний даашинзны талаар хурсан олон жиг жуг хэлэлцэж, өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан гэнэ.
Түүний тус өдрийн гоёлын талаар хүмүүс өөрийн твиттер хуудсандаа сэтгэгдлээ бичсэн байсан бөгөөд тэдний зарим нь “баатарлаг хэрэг” хэмээн үнэлсэн бол зарим нь “үзэн ядмаар юм” хэмээсэн байна. Сэтгэгдэл үлдээсэн нэгэн эмэгтэй өөрийн Twitter хуудсандаа “Миний нөхөр "Angry Birds”-г зохион бүтээгээгүйд баярлаж байна. Түүнд ердөө зохиогүй муухай даашинз! Хар дарсан зүүд шиг юм!!! хэмээн бичсэн байсан бол өөр нэгэн “жиргээчин”  “Үнэхээр бахархмаар юм. Компанийн жинхэнэ бахдал! Вестербак брэндийн маркетингийн бодлогыг цаашид амжилттай өрнүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байна” хэмээн өгүүлжээ.
Angry Birds тоглоом 2009 оны арванхоёрдугаар сараас хүмүүсийн хүртээл болсон цагаасаа эхлэн, 500 сая удаа татагдсан бөгөөд компаний зүгээс олон шинэ хувилбарыг цаг тухай бүрт гаргаж, шинэчилж байсан юм. Ровиогийн тоглоом сонирхогчид одоогийн байдлаар  266 сая үеийг давж, 400 сая шувуугаар буудан, 44 сая одыг цуглуулаад байгаа гэнэ. Саяхан шинэ гаргасан судалгаагаар өдөрт 300 сая минут, жилд 109,5 тэрбум минут тоглодог гэсэн үзүүлэлт гарчээ.

Та даашинзны талаар ямар бодолтой байна вэ?  Хувцас загварын ертөнцөд энэ даашинз тэсрэлт хийх болов уу?


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • javhaa (202.179.11.30)

    2011-12-21

    kkk dajgui lsetgesen bna shdee

  • Зочин (202.179.16.179)

    2011-12-09

    хэхэхэ хэт туйлшрах юм