Дүрмийн дагуу тоглох хэрэгтэй

 Оросын Ерөнхийлөгч В.Путин Сочи хотноо өнгөрсөн баа-сан гаригт “Валдайн клуб”-ийн үйл ажиллагаанд оролцох үеэ рээ АНУ-ын бодлогыг эрс шүүм жилсэн үг хэлжээ.Сочи хотноо В.Путиний хэлсэн үгийг барууны хэвлэл мэдээллийн зарим томоохон хэрэгсэлд мэдээлсэн байна. Оросын гадаад, дотоод улс төрийн бодлогыг гадны шин-жээчдийн оролцоотойгоор хэлэлц-дэг энэ уулзалтыг анх 2004 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон аж. Уулзалт хэлэлцүүлгийн үндсэн зорилтуудад нь гадаад ертөнц дэх Оросын нэр хүндийг өсгөх, дэлхийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэг ордог. “Оросын Ерөнхийлөгч 2007 онд Мюнхенд шуугиан тарьсан мэдэгдэл хийснээсээ хойш улс төрийн сэдвээр санал бодлоо илэрхийлсэн хамгийн чухал мэдэгдлийн нь нэг боллоо” хэмээн Их Британийн“Financial Times” сонины тоймч, редактор Нил Бакли хэлсэн үгийг нь үнэлжээ. Тоймч “Оросын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ыг хүйтэн дайны дараа дэлхий дахинд тогтсон эмх журмыг эвдсэнд буруутгаж, дэлхий ертөнцийг зохион байгуулах шинэ журам бий болгохгүй бол бүхэлдээ  анархи, эмх замбараагүй байдалд орж болзошгүйг санууллаа” гэжээ. Түүнчлэн В.Путин Орост хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг болсон 15 жилийн хугацаанд Америкийн эсрэг хийсэн хамгийн хурц мэдэгдлийн нэг гэж үнэлсэн байна. Цааш нь сэтгүүлч “В.Путин Орос, АНУ хоёр болсон үйл явдлыг хамтран дүгнэж, томоохон эдийн засагтай бусад оронтой хамтран олон туйлт ертөнцийн үзэл баримтлалын дагуу дэлхийг удирдах нэгдсэн тогтолцоо бий болгохыг уриаллаа” гэжээ. Барууны сэтгүүлчид Оросын Ерөнхийлөгчийг маш илэн далангүй байсан гэж үзжээ. Түүнчлэн В.Путин дэлхий дахинаа шинэ дэг журам тогтоохыг уриалж, хуучин зөвлөлтийн эзэнт гүрнийг байгуулах төлөвлөгөө агуулаагүй гэдгээ илэрхийлснийг онцолсон байна. В.Путин Оросын ард түмэнд дохио өгсөн нь тодорхой боловч зарим мэдэгдэл тухайлбал, “АНУ тогтсон журмыг зөрчиж байхад Орос яагаад болохгүй гэж” асуусныг илт өдөөн хатгасан шинжтэй байсныг “Блүүмберг”-ийн тоймч Ч.Марк өгүүлжээ. Сочид В.Путиний оролцсон уг хэлэлцүүлгийг хөтөлсөн“Guardian” сонины сэтгүүлч Ш.Милн“В.Путин маш тодорхой сонголт байгааг тодорхойлж хэлсэн. Нэг бол дэлхий дахинаа мөрдөх ёстой дүрэм журам бий болгож, бүгдээрээ тохиролцохыг оролдох. Эсвэл бүгд анархид автаж, дэлхий дахинаа олон шинэ зөрчилдөөн гарна гэдгийг хэлсэн” гэжээ. Ш.Милн “В.Путин шинээр гарах зөрчилдөөн нь их гүрнүүдийн хооронд байх албагүй. Харин тэдгээрээс урган гарсан дам шинжтэй байж болно гэдгийг хэлсэн. Энэ нь түүний гол санаа байсан” хэмээн бичсэн байна. Мөн бусад орон тогтсон дүрэм, журмыг дагаж байгаа тохиолдолд Орос улс тэдгээрийг дагахад бэлэн гэдгийг В.Путин илэрхийллээ хэмээн гадны шинжээчид дүгнэжээ. Харин барууны орнуудын улстөрчид Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг нэлээд тайван хүлээн авч, цухас хариу мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ж.Псаки “АНУ Оростой сөргөлдөхийг зорь доггүй боловч Европ, Хойд Америкийн аюулгүй байдлын үндэс суурь болсон зарчмуудаас ухрахгүй” гэсэн мэдэгдэл хийжээ. Түүнчлэн хоёр орон зарим нэг асуудлаар санал зөрөлддөг ч хамтдаа ажиллаж чаддаг тухай хэлсэн байна.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)