“И.Бахын бүтээлийг эхнэр нь бичсэн” гэв

 Германы суут хөгжмийн зохиолч Иоган Себастьян Бахын зарим алдартай бүтээлийг түүний хоёр дахь эхнэр Анна Магдалена бүтээсэн байж болзошгүй гэнэ. Австралийн хөгжим судлаач, профессор Мартина Жарвис хөгжмийн зохиолчийн бичгийн хэвийг судалсныхаа дараа энэ тухай мэдэгдсэн аж. Түүний судалгаанд түшиглэн баримтат кино бүтээснийг ирэх долоо хоногт Их Британид үзүүлнэ. Судлаач ноотын бичгийн хэвийг судлах явцдаа Анна Магдалена хуулан бичихээс гадна тэдгээрийг зохиолцож байсныг илтгэх шинж тэмдэг илрүүлснийг бичгийн хэв судлаачид баталж байгаа аж. Анна Магдалена хөгжмийн зохиолч байсан боловч түүнийг нас барсны дараа бүтээлүүд нь устаж алга болсон гэж үздэг. Тэрбээр20 настайдаа И.Бахтай гэрлэж, нөхрөө нас барах хүртэл бүтээлүүдийг нь хуулан бичихэд тусалдаг байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)