Унгарын иргэд интернэтийн татварыг эсэргүүцэв

 Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн ням гаригт хэдэн арван мянган хүн Эдийн засгийн яамны гаднах талбайд цугларч, эсэргүүцлийн цуглаан хийжээ. Иргэд эрх баригч Унгарын иргэний холбоо намаас интернэтийн хэрэглээнд татвар ногдуулах тухай хуулийн төсөл санаачилсныг эсэргүүцсэн байна.

Дараа нь жагсагчид эрх баригч намын төв байр руу очиж, цонхыг нь хагалан байрных нь дээр Европын холбооны туг мандуулсан аж. Шинэ хуулийн төслийг эсэргүүцэгчид интернэтээр зохион байгуулалтад орж, нийт 100 мянга гаруй дэмжигчтэй болсон байна.

Шинэ хууль батлагдсан тохиолдолд хэрэглэгчид интернэтээс татсан гигабайт тутамд татвар150 форинт/0.6 ам.доллар/-ийн нэмэлт татвар төлөх аж. Эрх баригч намын удирдлага ийм татвар хурааснаар төсвийн алдагдлыг бууруулах боломжтой гэж үзжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)