“Сэвол” хөлгийн ахмадад цаазаар авах ял төлөвлөжээ
- 2014-10-28
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын прокурорын байгууллага “Сэвол” гатлага хөлөг онгоцны ахмадад цаазаар авах ял төлөвлөжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ослын үеэр 294 хүн амь насаа алдсанаас олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан.
Одоо 69 настай хөлгийн ахмад асан Ли Чжун Сок тавцан дээр хангалттай тооны аврах завь байхад зорчигчдод өрөөндөө сууж байх тушаал өгсөн юм. Ахмад ослын үеэр ухаан санаа нь балартсанаас юу болсныг сайн санахгүй байгаа тухай мэдүүлжээ. “Сэвол” гатлага хөлөг онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 479 зорчигчтой явахдаа гэнэт хазайж, удалгүй живсэн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)