Д.Русефф Бразилийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Бразильд өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, одоогийн Ерөнхийлөгч Д.Русефф ялалт байгуулжээ. Д.Русефф анх 2011 онд Төрийн тэргүүнээр сонгогдож, тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр тодорч байсан. Энэ удаагийн сонгуульд ялснаар тэрбээр дахин таван жил эрх барихаар боллоо. Д.Русеффийн төлөө нийт сонгогчийн 51 хувь, түүний өрсөлдөгч Социал демократ намын тэргүүн Аэсио Невишт 49 хувь тус тус санал өгсөн байна. Д.Русеффийг эрх барих хугацаанд буюу Бразильд дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд болсон. Тэмцээний эрхийг хүлээн авахын өмнөх бэлтгэл ажлын явцад ард иргэд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, эмх замбараагүй байдал олонтаа гарсан юм. Бразилийн иргэд хөлбөмбөгийн тэмцээн хүлээн авахад зориулж хэтэрхий их хөрөнгө зарцуулсан, төсвийн хөрөнгийг хуваарилсан арга барилд дургүйцсэнээ илэрхийлж байв. Эцэст нь Д.Русефф буулт хийн нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбарын ажлыг сайжруулж, газрын тосны салбарын орлогоос боловсролын салбарт хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)