Катар улс “Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлдгээ үгүйсгэжээ
- 2014-10-28
- Дэлхий
- 0
Катарын эрх баригчид“Исламын улс” зэрэг зарим алан хядах бүлэглэлийг санхүүжүүлдэг тухай мэдээлэл ор үндэсгүй болохыг мэдэгджээ. Катарын тагнуулын албаны дарга тэргүүтэй өндөр албан тушаалтнууд тус улс зөвхөн аядуу үзэлтэй босогчдод дэмжлэг үзүүлдэг тухай хэлсэн байна. Түүнчлэн тусламж үзүүлэх бүртээ АНУ-ын Тагнуулын төв газар, барууны болон Арабын орнууд дахь холбоотнуудынхаа тусгай албадтай зөвшилцдөг байсныг өгүүлжээ. Гэвч АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден Турк, Катар, Саудын Араб зэрэг орнууд тэдгээр бүлэглэлд хяналтгүй тусламж олгож байсныг их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ ярьсан юм. Тэрбээр удалгүй холбоотнуудаас ээлж дараалан хүлцэл өчсөн нь уг тусламжийг АНУ-ын оролцоотой өгсөнтэй холбоотой гэж үздэг. Катарын өндөр албан тушаалтнууд тус улсын Эмир шейх Тамим бин Хамада Тани Их Британид айлчлахын өмнө уг мэдэгдлийг хийсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
tersuu (92.226.186.144)
ah duu shashin negtendee tuslaa biz, amerikt jmar hamaa bnaa