Японы шинэ сайд гадаадынхнаас мөнгө авсан нь илрэв

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын албанд шинээр томилогдсон Ёичи Миязава сангийн хөрөнгө зүй бусаар зарцуулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас хандив авч байсан зэрэг мэдээлэл олны хүртээл болжээ.

 

Харин сайдын туслах хувьцааны дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагч эзэмшдэг байгууллагаас хандив авах нь улс төрийн санхүүжилтийн тухай хууль зөрчсөнийг мэдмэгцээ мөнгийг нь эргүүлэн өгсөн тухай өчигдөр мэдэгдсэн юм.

 

Шинзо Абэ тэргүүтэй Япон Засгийн газрын гишүүдтэй холбоотой дуулиан сүүлийн үед тасрахгүй байна. Өмнөх сайд нь өнгөрсөн долоо хоногт улс төрийн сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсны улмаас огцорсон. Түүнтэй хамт Хууль зүйн сайд хууль тогтоомж зөрчсөнөөсөө болж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • имсчё (83.208.43.248)

    2014-10-28

    ардчлалын дүр эсгэсэн манай сайдын голууд ад ийм мэдрэмж ,ичдэг булчирхай байдаг болов уу. Улам илүү авилга авах гээд сцуудалдаа шигдээд байдаг. булай бузарууд ийм байхад МУ өөдлөх үү

  • (103.229.176.166)

    2014-10-28

    Шинзо Абэ ГОЁ ХҮН ШҮҮ, ЦААНАА Л НҮДЭНД ДУЛААХАИ