“Фукушима-1”-ийн хамгаалалтын бүрхэвч салхинд унажээ

Өмнө нь ноцтой осол болсон Японы “Фукушима-1” атомын цахилгаан станцын нэгдүгээр реакторын хамгаалалтын бүрхэвчний нэг хэсэг хүчтэй салхинд хууран унажээ. Станцын оператор компани болох “Tokio Electric Power”-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр цацраг идэвхийн төвшин нэмэгдээгүй аж. Фукушимад 2011 оны арваннэгдүгээр сард радио идэвхт тоосонцор тархахаас хамгаалах зорилгоор босгосон 54 метр өндөр хуванцар бүрхүүлийг авах ажлын бэлтгэл өнгөрсөн долоо хоногоос эхлэх байсан ч дээрх ослоос болж уг ажил түр хугацаагаар хойшлохоор болжээ. Одоогийн байдлаар харьцангуй бага гэмтсэн дөрөвдүгээр реактороос ашиглаж байсан түлш гаргах ажлыг гүйцэтгэж, 2015 оны эцэс гэхэд дөрвөн реакторыг бүрэн суллах юм. Үүний дараагаар хайлсан цөмийн блок дахь цөмийн түлшний үлдэгдлийг гаргаж эхлэх юм байна.

 

Т.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DwRHHVfConBwWBV (46.161.9.48)

    2017-05-14

    Yai5dS mrfvqbajdbmr, [url=http://qgkhzvltnlek.com/]qgkhzvltnlek[/url], [link=http://hfkjdlfzgfwh.com/]hfkjdlfzgfwh[/link], http://bpkhdjdrymen.com/