Газрын тосны үнэ буурна
- 2014-10-29
- Дэлхий
- 0
Ирэх оны эхний хагаст хамгийн үнэтэй Брент маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 85 ам.доларын төвшинд хэлбэлзэж, WTI маркийнх 75 ам.доллараар тогтоно гэсэн таамгийг “Goldman Sachs”-аас дэвшүүлжээ. Харин өмнө нь тус байгууллагаас Брент маркийн газрын тосны үнэ 100, WTI маркийнх 90 ам.доллар болно гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Түүхийн эдийн биржүүдэд өчигдрийн байдлаар ирэх арванхоёрдугаар сард худалдах Брент маркийн газрын тосыг 85.28 ам.доллараар гэрээлж байв. ОПЕК-ийн гишүүн орнуудад газрын тосны олборлолт нэмэгдсэн нь газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа боловч тус байгууллагын гишүүн орнууд ирэх сард болох уулзалтаар олборлолтоо бууруулахгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)