Хятадад 8000 гаруй хүнд сурталтныг шийтгэжээ

Хятадад хүнд суртлын эсрэг шинэ журам зөрчсөн хэргээр өнгөрсөн есдүгээр сард 8157 албан тушаалтныг шийтгэснийг  “Синьхуа” агентлагаас мэдээлжээ.

 

Тэдгээр албан тушаалтны дийлэнхэд нь “Хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн” гэх үндэслэлтэй байсныг Хятадын коммунист намын Сахилгын хянан шалгах хороо, Хяналт шалгалтын яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Уг мэдэгдэлд албаны автомашиныг хувийн зорилгод ашиглах, олон нийтийн хөрөнгөөр өндөр үнэтэй үзвэр үйлчилгээ, биеийн тамирын сургуулилтад хамрагдах, хэт баян тансаг хурим, оршуулга хийх, үнэтэй бэлэг сэлт авч, өгөлцөх, олон нийтийн хөрөнгөөр үнэтэй дайллага зохион байгуулсан тохиолдлуудын тухай өгүүлсэн байна. Хүнд суртлын эсрэг журам 2012 оны сүүлчээс үйлчилж эхэлснээс хойш нийт 82533 албан тушаалтныг шийтгэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.170.68.36)

    2014-10-30

    манайхан гадаадын туршлагааас гэж их ярих дуртай улс, энэ журмыг л ёстой авууштай юм байна

  • XXX (202.55.191.36)

    2014-10-29

    hytadiih shig huuli mongold uilchilbel manai tur bolon yamduud ezguirne dee gej