Умард Солонгос Японтой хэлэлцээр хийж эхэллээ

Умард Солонгос, Япон улсын эрх бүхий албан тушаалтнууд хулгайлагдсан иргэдийн тухай асуудлаар өчигдөр хэлэлцээр хийж эхэлжээ. Энэ нь Умардын тагнуулын албадаас 1970-1980-аад онд хулгайлсан япон иргэдийн хувь заяаг тодруулах талаар сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хэлэлцэж буй үйл явдал юм. Японы иргэдийг хулгайлсан хэрэг нь дипломат харилцаа байхгүй энэ хоёр орны хэлхээ холбоог бэхжүүлэхэд ихээхэн саад болдог. Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Жуничи Лхара тэргүүтэй Японы төлөөлөгчид Умард Солонгост нийт дөрөв хоног ажиллахаар төлөвлөжээ. Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир, Японы Ерөнхий сайд Жоничири Коизүми нарыг 2002 онд уулзах үеэр Умардын тал Японы 13 иргэнийг хулгайлж, тагнуулчдаа бэлтгэхэд ашиглаж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Удалгүй тэднээс таван хүнийг Японд буцаасан боловч бусдыг нь нас барсан тухай мэдэгдсэн аж. Харин Японы тал тэдгээрээс гадна хэдэн зуун иргэнийг нь хулгайлж авч явсан байх магадлалтай, тэдний нэлээд хэсэг нь амьд байгаа гэж үздэг. Умардын тал өнгөрсөн тавдугаар сард хоёр орны хувьд эмзэг энэхүү асуудлаар хэлэлцээр хийхээр зөвшөөрснөөр томоохон дэвшил гарсан. Японы тал үүний хариуд Умард Солонгосын эсрэг тавьсан зарим хоригоо хөнгөлөхөөр болжээ. Гэхдээ Япон улс Умардын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын хүрээнд баталсан хориг арга хэмжээнүүдийг мөрдсөн хэвээр аж. Японы тал Пхеньяны эрх баригчдыг энэ хэрэгт дэндүү алгуур ажиллаж байгаа гэж үздэг. Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ж.Лхара, Умард Солонгосын төлөөлөгч нар Хятадын зүүн хэсэгт орших Шеньян хотноо өнгөрсөн есдүгээр сард уулзах үеэр уг хэргийн талаар урьдчилсан тайлан хүлээн авна гэж Японы тал хүсч байсан нь талаар болсон. Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн хувьд энэ асуудлыг нэг тийш болгох нь нэн тэргүүний зорилтуудых нь нэг юм. Тэрбээр“Хулгайлагдсан иргэдээ бүгдийг нь эх орондоо эргүүлэн авчрах эсвэл тэдний тухай дэлгэрэнгүй тайланг хүлээн авахаас нааш санаа амрахгүй” гэсэн амлалт өгсөн аж. Гэхдээ энэ хэрэг түүний бодож байснаас нэлээд нарийн түвэгтэй байж мэдэх гэнэ. Учир нь Японы эрх баригчдын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 17 хүнээс гадна энэ тоо 800 давах магадлалтай гэнэ. Учир нь ийм тооны япон иргэн сураггүй алга болсон хэрэгт Умардын оролцоо байж болзошгүйг үгүйсгэх аргагүй тухай Японы цагдаагийн газраас өмөн мэдээлсэн юм. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн өвөл хулгайлагдсан япон иргэний охин Монголд ирж, эмээтэйгээ уулзаж байсныг манай сонинд мэдээлж байсан билээ. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд буюу 2004 оны арваннэгдүгээр сард Пхеньянд уулзсан ба үүнээс хагас жилийн өмнө Ерөнхий сайд Ж.Коизүми Умард Солонгост айлчилжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.24)

    2017-01-30

    wh0cd115058 metformin 500mg clindamycin hcl buy clomid for men bupropion generic advair cafergot

  • vwhuwXMiPkdPkjRK (46.161.9.32)

    2016-11-14

    fWBevT vwnktxezmhhp, [url=http://aczsjtbceeui.com/]aczsjtbceeui[/url], [link=http://bowdgflnsaas.com/]bowdgflnsaas[/link], http://hymxnyrzxxaw.com/